Цэцэг өвчнөөр өвчилсөн 12 хонийг устгалд оруулжээ

Төв аймгийн Архуст сумын Нарст багийн “Буурлын өвөлжөө” гэдэг газар малчин М 12 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн юм. Тиймээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд энэ сарын 08-ны өдрийн 1303 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын А/116 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар голомтод 1 өрхийн 1678 толгой мал байна. Харин өвчилсөн 12 хонийг устгалд оруулжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ