Нөхрөө хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

Дундговь аймгийн Адаацаг суманд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Г нь нөхөр Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гутлын үдээсийг зэвсгийн чанартай ашиглан хоолойг нь боомилж санаатай алсан онц хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн юм.
Дээрх хэрэгт аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Монгол улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, прокурорын хяналтанд ирүүлсэн байна. Тус аймгийн Прокурорын газраас 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Г-д бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ