Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

#0066cc;">

  1. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас НИТХ, нийслэлийн Боловсролын газар, Монголын сурагчдын холбоо зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Сургуулийн эргүүл-2016” дэвжээ тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт 09.00 цагаас “Улаанбаатар” чуулгын их танхимд болно.
  2. БОАЖЯ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран зохион байгуулж буй “Олон Зорилтот Үндэсний Ойн Тооллогын ажлын тайланг Монгол Улсын Засгийн Газарт хүлээлгэн өгөх” арга хэмжээ 09:00 – 12:30 цагийн хооронд „Shangri-La Hotel, Ulaanbaatar“-н хурлын танхимд зохион байгуулагдана.
  3. 10.00 цагт ГХЯ-наас сар бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" болно.
  4. 10.00 цагаас хотын дарга С.Батболд иргэдтэй уулзана. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл дэх салбарт болно.
  5. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуульд 10.00-11.30 цагт "Өсвөрийн үе тэнгийн зөвлөгчдийн анхны нээлттэй хичээл" явагдах гэж байна.
  6. Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн ТББ-уудын Форумтай хамтран НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн эдийн засаг, нийгэм, соёлын эрх, хөгжих эрх, хүрээлэн буй орчны эрхийн асуудлаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх талаарх зөвлөлдөх уулзалтыг 10.00-14.00 цагийн хооронд Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулна.
  7. 10.30 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хууль Сахиулах Их сургуулийн үйл ажиллагаатай танилцана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ