Уурхайн нурангид дарагдсан иргэнийг аварлаа

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Баялагийн хонхор” гэдэг газар иргэн А-н бичил уурхайд /налуу амны 60 метрын гүнд/ нуралт үүсч 1 хүн нурангид дарагдсан байна. Энэ тухай дуудлагыг өнгөрсөн шөнийн 01:48 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 02:45 цагт иргэн А /39 настай, эрэгтэй/ аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ