6 сартай хүүхдүүдэд улаанбурханы вакцинжуулалт хийж байна

Улаанбурханы эсрэг вакцинжуулалт 90 гаруй хувьтай байна. Одоогоор хамрагдаагүй үлдсэн хэсгийг вакцинжуулахаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн жил зургаан сартай хүүхдүүд улаан бурхнаар өвчилж, багагүй эндэгдэл гарч байв.

ДЭМБ-аас улаан бурханы дэгдэлтийн үед зургаан сартай хүүхдэд вакцин хийж болно гэсэн зөвлөмж өгсөний дагуу эхний ээлжинд нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 5 аймагт 6 сартай хүүхдүүдэд вакцин хийж эхлээд байна. Харин вакцины нөөц хангалттай байгаа талаар эх сурвалж хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ