Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд 2540 иргэн амьдарч байна гэв

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, гeологи, уул уурхайн хяналтын хэлтсээс Налайх, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх ундны усны эх үүсвэрийн бүсэд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийжээ. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд нийт 2540 иргэн, байгууллага амьдарч, үйл ажиллагаа явуулж байна. Аж ахуйн нэгж байгууллагын 90 хувь нь нүхэн жорлонтой байгаа нь ундны усны эх үүсвэр бохирдож болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаа аж.Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар олгосон байна. Тиймээс эрх бүхий албан тушаалтнууд албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллгаас хийжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ