Алтан гарт залуу эмч нар өнөөдөр тодорно

Улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд. Эрүүл мэндийн салбарт нийт 40 мянга гаруй эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллаж байна гэсэн судалгаа байдаг. Харин эдгээр эмч нарын дийлэнх хувийг залуу эмч нар эзэлдэг бөгөөдзалуу эмч нарынхааажлын үр дүнг урамшуулах, шагнах үйл ажиллагаа дутмаг ажиглагддаг.

ТэгвэлМонголын Залуучуудын Холбооноос “Тэргүүний залуу эмч” шагналыг бий болгож, энэ оны тэргүүний “Алтан гарт эмч” нарыг өнөөдөр тодруулах гэж байна.Тэргүүний эмч нарыг нарийн мэргэжлийн дагуу 35 номинациар шалгаруулсан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд МЗХ-ны Эрүүл мэндийн байнгын хороо, Эрүүл мэндийн корпораци, Гавьяат эмч нар,АШУИС-ийн эрдэмтэн багш нар багтсан байна. Материалаа ирүүлсэн 120 гаруй залуу эмчээс шүүгчдийн шалгаруураар шилдэг 35 “Алтан гарт эмч” нар тодорч, өнөөдөр шагналаа гардах нь.

Ёслолын ажиллагаа 13:00 цагт МЗХ-ны Залуус танхимд болох аж.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ