1 тэрбум доллар хэр жин татах вэ ?

Нэг ид шидтэн танд нэг тэрбум доллар өгч, гэхдээ хоёр болзол тавьжээ гэж бодъё. Нэг дэх нь, энэ мөнгийг та өөрөө авч явах ёстой. Хоёрт, тэр тэрбум доллар нь цаасан дэвсгэртээр биш, харин таван центийн зоосоор байх гэнэ. Та авах уу? Ийм хэмжээний бутархай мөнгийг авч явж чадах уу?

Нэг тэрбум доллар ямар жинтэй вэ?

1 тэрбум доллар гэдэг бол есөн тэгтэй тоо юмуу нэг мянган сая юм. Америкийн ямар ч дэвсгэрт 1 грамм жинтэй байдаг. Арифметикийн энгийн үйлдэл хийснээр нэг сая доллар хичнээн жинтэйг тодорхойлж болно.

  • 1 долларын дэвсгэртээр бол – 1 тонн;
  • Хоёр долларын дэвсгэртээр бол - 500 кг;
  • Таван долларын дэвсгэртээр бол – 200 кг;
  • 10 долларын дэвсгэртээр бол – 100 кг;
  • 20 долларын дэвсгэртээр бол – 20 кг;
  • 100 долларын дэвсгэртээр бол – 10 кг жинтэй байна.

Нэг центийн зоосоор бол нэг сая доллар нь 250 тонн, харин таван центийн зоосоор бол 100 тонн жинтэй байна. 500, 1000 болон 10000 мянган долларын дэвсгэртээр бол нэг сая доллар илүү “хөнгөн” байх болно.

Гэвч эдгээр дэвсгэртийг гадагш гаргахыг хориглодог бөгөөд АНУ-ын нутаг дэвсгэрт л гүйлгээнд хэрэглэдэг юм.

Тийнхүү одоо 1 тэрбум доллар хичнээн жинтэйг тооцоолоход төвөггүй. Энэ нь 100 долларын дэвсгэртээр 10 тонн гэсэн үг. Харин таван центийн зоосоор бол хичнээн болох вэ? 100 000 тонн! Ийм хэмжээний зоос байна хэмээн төсөөлөн бодоход хэцүү нь мэдээж. Гэсэн ч энэ их мөнгийг ачихад хичнээн ачааны машин шаардагдах вэ? 40 тонны даацтай 2500 машин шаардагдана. Тэгвэл татаван центээр нэг тэрбум долларыг авч явах гэж бодох уу?

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ