БНСУ-ын визний өршөөлийн аян энэ сарын 31-нд дуусна

БНСУ-ын ХЗЯ-ны Цагаачлалын албанаас зарласан өршөөлийн аян энэ сарын 31-нээр дуусгавар болно. Тус аян нь Солонгос улсад визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцах нөхцлийг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөхөд чиглэгдэж байгаа юм.

Аяны хүрээнд хуурамч бичиг баримтаар Солонгост ирсэн иргэд хамрагдах бөгөөд энэ тохиолдолд эх орондоо буцахаас гурав хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албатай урьдчилан холбоо барих шаардлагатай байдаг аж. Өөрөөр хэлбэл, визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцсан тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ