Агаарын бохирдлоос хамгаалах арга замууд …

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс агаарын бохирдлоос өөрийгөөхамгаалах боломжит арга замуудыг нэрлэж, зөвлөмж гаргасан байна.Уншигч та дараах зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлээрэй.

Үүнд:

Нэгдүгээрт: Биеийн дархлааг дэмжих, эсэргүүцлийг сайжруулахад анхаарч,илчлэг сайтай хоол хүнс тогтмол хэрэглэх. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр тохирох тунгаар С витамин уувал сайн. Энэ нь уушгины өвчлөлөөс сэргийлэх нэг арга юм. Мөн өвлийн улиралд Е витаминтай хүнс хэрэглэх зүйтэй байдаг юм. Түүнчлэн ажил амралтаа зөв зохицуулж, сайн унтаж амарч, цэвэр агаарт тогтмол гарах, явган явах нь эрүүл мэндэд тустай гэжээ.

Хоёрдугаарт: Гэр, орон байрны дотоод орчны агаарын чанарт анхаарах нь чухал. Үүний тулд гэртээ болон ажлын байрандаа, машиндаа тамхи татахгүй байх. Гэртээ өдөрт 2-оос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж,гэр доторх агаарыг чийгшүүлэх.

Гуравдугаарт: Авто машинаар замын хөдөлгөөнд оролцох үедээ гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй байх мөн тээврийн хэрэгслийн агааржуулалтын системдээ шүүлтүүр тавих нь зүйтэй.

Дөрөвдүгээрт: Агаарын чанарын индексийн мэдээллийг өдөр тутмын амьдралдаа ашиглаж, өдөр тутмын амьдралдаа ашиглахын ач холбогдлыг ойлгож, бохирдол ихтэй газраар явахгүй байх нь зүйтэй. Мөн утаанаас хамгаалах зориулалтын маск тогтмол хэрэглэж хэвших нь чухал юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ