Эйфелийн цамхагийг хаажээ

Парисын Эйфелийн цамхагийг ажил хаялтын улмаас хаасан байна. Ажилтнуудын эсэргүүцлийн гол шалтгаан нь бага цалин хөлс гэнэ. Одоогийн байдлаар, Эйфелийн цамхагийн ашиглалтын нийгэмлэгийн зүгээс ажилчидтай хэлэлцээр хийж байгаа аж.

Алдартай барилга байгууламжийн ажилтнуудын ажил хаясан тухай мэдээлэлд дурдсанаар, цамхагт нийт 300 гаруй хүн ажил үйлчилгээ гүйцэтгэдэг юм байна. Ажилчдын нэгдсэн цуглаан дээр ажил хаях тухай шийдвэр гаргасан гэнэ.

Цамхагийн ашиглалтын нийгэмлэгийн ажилтнууд Эйфелийн цамхагийг үзэхээр очсон жуулчдаас уучлал гуйж байгаа бөгөөд одоогоор цамхаг хэдийд хэвийн ажиллаж эхлэх нь тодорхойгүй байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ