С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшлогдлоо

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал саяхан эхэлсэн билээ. Шүүх хурлыг даргалагч М.Алдар шүүгдэгчдийн холбогдсон хэргийн зүйл ангийг уншиж танилцуулснаар шүүх хурал эхэлж, цааш хаалттай үргэлжилж байсан юм.
Хурлыг эхлүүлсний дараа хэвлэл мэдээллийнхнийг шүүх хурлын танхимаас гаргаж, уг хэргийг улсын нууцтай холбоотой гэж үзэж байгаа тул шүүгдэгчдийн ар гэрийнхнийг ч мөн хуралд оролцуулах боломжгүй гэсэн юм. Шүүх хуралдаан уг хэргийн шүүгдэгч, тэдний өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэдийн төлөөлөл, шүүх хуралдааны нарийн бичиг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр цагдаа, тагнуулын байгууллагын хатуу хяналт дор үргэлжилж байлаа. Харин дөнгөж сая Шүүх бүрэлдэхүүн шүүххуралд оролцогч талуудаас гаргасан хүсэлтийг хүлээн авч, тодруулбал, өмгөөлөгчдийн хүсэлтээр Шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргалаа.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ