2017 оны найман бодит аюулыг нэрлэж байна

Орос болон НАТО-гийн гишүүн орнууд өөрхоорондоо шөргөөцөлдөж, түүнчлэн Солонгосын хойгийн түгшүүртэй байдал хурцдах нь ирж буй 2017 онд АНУ-ын хувьд хамгийн их аюул болж байна. Олон улсын харилцааны зөвлөлийн илтгэлд ийм дүгнэлт хийснийг тус байгууллагын сайтад мэдээлжээ.
Тус зөвлөлийн сэрэмжлүүлэх төв мөргөлдөөн үүсэх юмуу шатлан өргөжих магадлал, түүнчлэн АНУ-ын ашиг сонирхолд түүний үзүүлж болох нөлөөний талаар мөргөлдөөн гарах аюулыг жагсаахыг шинжээчдээс хүссэн байна.
Нийтдээ 2017 оны найманбодит аюулыг нэрлэжээ. Нэг дэх аюулыг “Зүүн Европ дахь Оросын ноцтой зан аягаас үүдэж буй НАТО-гийн гишүүн орнууд болон Оросын хоорондох цэргийнзориудын, эсвэл зориудын бус сөрөг төвлөрөл” хэмээн томъёолжээ.
Хоёр дахь аюул нь Солонгосын хойгийн байдалтай хамаатай бөгөөд БНАСАУ-д хийсэн цөмийн зэвсэг юмуу тив хоорондын баллистик пуужингийн туршилт, түүнчлэн цэргийн болзошгүй өдөөн хатгалга юмуу дотоодын улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой байна.
Гурав дахь болзошгүй аюул нь АНУ-ын нэн чухал дэд бүтцэд хийж болох кибер халдлага болж байгаа ажээ. АНУ болон түүний холбоотнуудын эсрэг үйлдэж болзошгүй террорын халдлага дөрөвт бичигдсэн байна.
Үүнээс гадна,террористууд идэвхижиж, засгийн газар нь дампуурч магадгүй байгаагаас Афганистанд хүчирхийлэл, тогтворгүй байдал ихсэж, түүнчлэн Туркийн дотоод Турк болон курдийн зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд хүчирхийлэл шатлан өргөжиж байгаа зэрэг аюулыг онцолсон байна.
“Тэмцэлдэгч талуудыг гаднаас идэвхитэй дэмжиж, түүний дотор цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцож байгаагаас Сирийн иргэний дайн ширүүсэх” аюул жагсаалтын төгсгөлд бичигджээ.
“Ерөнхийлөгчийн шинэ засаг захиргаа засгийн эрхэнд орсноор АНУ-ын ашиг сонирхолд аюул учруулж болзошгүй хямрал нүүрлэхийг урьдчилан харж, сэргийлэх талаар улс төрчдөд туслах нь чухал” гэж шинжээчид тэмдэглэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ