36 градус болон халууны тухай 6 асуулт

Бие эвгүйрхээд ирэхлээрээ бид халуунаа хэмжих гэж халууны шил авдаг. Гэвч дараа нь яадаг вэ?
Ямар халууныг хэвийн гэж үзэх вэ? Их халууныг заавал буулгах хэрэгтэй юү?Хэрвээ халууны шилний заалт 36,6 биш, харин жишээ нь 36,2 байвал яах вэ?
ЯАГААД ХАЛУУНЫГ СУГАНД ХЭМЖДЭГ ВЭ?
“Халууны шилийг сугандаа хийх” нь халууныг хэмжих хамгийн ердийн, гэхдээ халууныг хамгийн зөвзаадаг цорын ганц арга бишээ. Зарчмын хувьд халууныг хэмжихэдбайнгын температур хадгалагддаг биеийн ямар ч битүү орчин (жишээ нь аманд хэлэн дор), шулуун гэдэс, чихний нүхтохиромжтой. Амныхалуун нь суганыхаас 0,3 градус, шулуун гэдэснийх 1 градусаар илүү байдаг байна. Чихний нүхэнд хэнгэргэн хальсны орчмын температурыг хэмжсэнээр хамгийн зөв халууныг тогтоож болно гэж үздэг. Гэхдээ мөнгөн устай халууны шилээр ингэж хэмжиж болохгүй, харин электрон, болж өгвөл хэт яагаан туяаны шилээр л хэмжих хэрэгтэйнь мэдээж. Хоёрт шулуун гэдсээр, гуравт аманд хэмжих арга ордог, харин уламжлалт суганд хэмжих арга нь нарийвчлалаараа бусад аргаас дутуу юм.
ЯМАР ХАЛУУН ХЭВИЙН БЭ?
Эрүүл хүний халуун нь яг 36,6 байх ёстой гэдэг нь худал.Биеийн температур бол үнэмлэхүй биш нэгжмөн,жишээ нь хоногийн туршид ч өөрчлөгдөж, өглөөний болон оройн халуун 1 градус хүртэл ялгаатай байж болдог.Хэмжилтийн янз бүрийн төрлийн хувьд үзүүлэлт өөр өөр бөгөөд шулуун гэдэснийх 36,6-38,0 градус,амных 35,5-37,5:суганых34,7-37,3; чихнийх 35,8-38,0градус байдаг.Хэрвээсуганд халууны шил 37,1 градусыг зааж, харин таны бие ердийнх шигээ байгаа тохиолдолд, энэ нь эмнэлэгт үзүүлэх шалтаг бас биш юм.
ХЭРВЭЭ ХАЛУУН 37,5 БАЙВАЛ ЯАХАВ?
Ийм халууныгсубфебрилийн халуун гэж нэрлэдэг бөгөөдэнэ нь аутоиммун, халдвар, хавдрын өвчин, цус, бамбай булчирхайн өвчний шинж тэмдэг, тэр ч байтугай эмийн сөрөг нөлөө байж болно. Үрэвсэл бол хамгийн байнгын шалтгаан мөн бөгөөдголомт хаана байгааголох хэрэгтэй. Гүйлсэн булчирхай үрэвсэл юмуу ханиад томуу (эдгэрснээс хойш хэсэг хугацааны туршид ч), чихний үрэвсэл юмуу бөөрний үрэвсэл, далд явцтай цөсний уутны үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, сүрьеэ, вирусийн халдварт өвчин, бэлгийн замын халдварт өвчний үед халуурч болно.Шээс, цус (ерөнхий болон биохимийн, хүний дархлал хомсдлын вирусийн, далд халдвар, цусны ариун чанар), бамбай булчирхайн хэт авианы шинжилгээ, зүрхнийцахилгаан бичлэг, рентген шинжилгээний тусламжтайгаар л нөхцөл байдлыг тодруулж болно.
ХҮҮХДИЙН ХАЛУУН
Хүүхдийн суганд халууны шил хийгээд хэдэн минут тайван суулгах гэдэг тун хэцүү.2 ой хүртлэх насны хүүхдэд шулуун гэдсээр (чихний нүх ньхэтэрхий бага байдаг), 5 хүртлэх насны хүүхдэдшулуун гэдэсний юмуу чихнийхэнгэрэгээр, 5-аас дээш насны хүүхдэд ам, суга юмуу чихээр халууныг хэмжих нь хамгийн зохистой арга юм.
ШАЛТГААНГҮЙГЭЭР ИХ ХАЛУУРАХ ГЭЖ БАЙДАГ УУ?
Термоневроз буюу вегетатив мэдрэлийн системийн өвчний улмаас байнга өндөр халуунтэй байж болдог бөгөөд энэ өвчний үед харааны товгорын үйл ажиллагаа алдагддаг (энэ нь бидний биеийн халууныг зохицуулдаг юм).Энэ нь нэлээд ховор үзэгдэл бөгөөд огт шалтгаангүй биш юм. Энэ үзэгдэл нь хүнд өвчний хүндрэл, төрөхийн юмуу гавлын яс-тархины гэмтэл, хүчтэй стресс, тэр ч байтугай бие махбодийн дааврын өөрчлөлтийн үр дагавар байж болно.
ЯМАР ХАЛУУНЫГ БУУЛГАХЫГ ЗӨВЛӨДӨГ ВЭ?
Хэн, ямар халуунтай байгаагаас хамаарна.Хэрвээнасанд хүрсэн хүн 38,5 градусын халуунтай үедээзүвзүгээр байдаг бол,зүрх муутай настай хүн их халууныг тэсвэрлэхдээ муу,тиймээсингэж зовж, тэвчих шаардлагагүй.Хүүхдийн тухайд гэвэл,хэрвээ хүүхэд ой хүрээгүй, зүрх, уушигны юмуу мэдрэлийн систиемийн өвчинтэйбол, 38 градусын халууныг буулгах хэрэгтэй.Хэрвээ 38,5 градусын халуунтай байгаа бол ямар ч тохиолдолд халууныг бууруулах хэрэгтэй, учир нь хүүхэд таталт өгч болох юм.
ДАШРАМД ДУРДАХАД
Өндөр халуунг биеийн хамгаалалтын хариу үйлдэл гэж үздэг бөгөөд үүний тусламжтайгаар бие махбодь өвчнийг эсэргүүцэх чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ, өвчин үүсгэгч бактери үржихийг дарангуйлдаг байна.
Биеийн температур их байх нь хүнийг эдгэрэхэд тусладаг амьдралын тийм хэв маягийг сахихыг (биеийн идэвхижлийг багасгаж, жишээлэхэд, шингэн ахиу ууж, унтах) шаарддаг .
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ