С вирусийн эмийн үнийг 210 мянган төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл өнөөдөр анх удаа олон нийтэд нээлттэй хуралдлаа. Энэ хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцсэн бөгөөд эдгээрээс чухал асуудлын нэг нь элэгний С вирусны эсрэг эмийн үнийг хөнгөлөх асуудал байлаа. Монгол Улсад 2016 оны байдлаар нийт хүн амын 10 хувь ньэлэгний С вирустай гэсэн судалгаа гарчээ. Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэххөтөлбөрт 2020 он гэхэд элэгний С вирусын голомтыг устгана гэж тусгасан. 2016 оны есдүгээр сарын байдлаар элэгний С вирустай гэх 18-аас дээш насны 4681 хүн вирусын эсрэг эм уусан нь 98,9 хувийн эерэг үзүүлэлттэй гарчээ. Тиймээс элэгний С вирусын эсрэг эмийн үнийг хөнгөлөх чиглэлээр Нийгмийн даатгалын зөвлөл хуралдаж, нэг хайрцаг эмнээс 210 мянган төгрөг хөнгөлөхөөр болжээ.Зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийг Эрүүл мэндийн яамтай хамтран журам гаргасанаар хэрэгжиж эхэлнэ. Таван төрөл тус эмийн үнэ 300-728 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж.

Нийгмийн даатгалын ҮЗ-ийн хэлэлцсэн дараагийн нэг чухал зүйл бол хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд дунд ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 0-5 настай хүүхдүүдийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөх шийдвэр байлаа. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зардлыг 100 хувь төрөөс болгох шийдвэрийг өнөөдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргалаа. Тодруулбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран хүйтний улиралд ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 0-5 настай хүүхдүүдийн эм, хэвтэн эмчлүүлэх төлбөрийг 100 хувь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

Ханиад, томуугийн эсрэг хэрэглэдэг 10 гаруй нэр төрлийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөх, 0-5 настай хүүхэд хэвтэн эмчлүүлсэн тохиолдод төлбөрийг 100 хөнгөлөх нь зүйтэй гэж үзэн ийнхүү шийдвэр гаргажээ.Эмийн үнийг хөнгөлөх, хэвтэн эмчлүүлэхэд улсын төсвөөс 1,5 тэрбум төгрөг төсөвлөхөөр болжээ. Мөн энэхүү хөнгөлөлтөд Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй хувийн эмнэлэгт ч үйлчлэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл,Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмнэлэгт 0-5 настай хүүхдүүдхэвтэн эмчлүүлсэн тохиолдолд төлбөрийг 100 хувь хөнгөлөх юм. Энэхүү шийдвэрийг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран удахгүй тогтоол гаргаж,хэрэгжүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ