Обаматай адилхан хүн ажилгүй болохоосоо эмээж байна

Гадаад төрхөөрөө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай адилхан хятадын 30 настай жүжигчин Сяо Зиго америкийн шинэ төрийн тэргүүн Доналд Трампыг Цагаан ордонд ирсний дараа ажилгүй болохоосоо эмээж байна. Гэхдээ Зигоөөртэйгээ адилхан улс төрчид амжилт хүсч байна гэж “Дейли Мэй” сонинд бичжээ.
Сяо Зиго 2012 онд Обамагийн дүрээр анх ТВ-ээр гарсан юм.Тэгээд Интернэтэд түргэн зуур нэрд гарсан билээ. АНУ-ын ерөнхийлөгчтэй илүү адилхан болгохын тулд тэрээр хэд хэдэн удаа гоо сайхны мэс засал хийлгэсэн байна.
Жүжигчин өөрийн гаршсан дүрээ өөрчлөхгүй байх хэмээн найдаж байгаа ч,Обамаг ерөнхийлөгчийн албан тушаалаас бүрэн буусны дараа ажил олоход уламхэцүү болно гэдгийг ойлгож байгаа гэнэ."Ямартай ч, телевизээр гарсан жилүүдэд нэр хүндтэй болж чадсандаа америкийн удирдагчид талархаж байна" гэж Зиго хэлжээ.
Дашрамд дурдахад, Доналд Трамптай адилхан хүн ч мөн бий.Алек Болдуин хошин шогийн нэгэн шоундшинэ ерөнхийлөгч болсон юм. Тэрбумтан жүжигчний ажилд сэтгэл дундуур байгаагаа хэлээд,тэр миний дүр төрхийг санаатайгаар гуйвуулсан гэж мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ