АН-ын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авна

Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, М.Чимэддорж, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар материалаа бүрдүүлж өгсөн. Улмаар тойргийн хороо хүлээж авсан материалуудыг хянаж, М.Чимэддоржийн нэрийг хассан юм. Түүнийг урьдчилгаа болох 250 сая төгрөгөө бүрдүүлж өгөөгүй хэмээн ийнхүү хассан аж. Тэгвэл үлдсэн таван нэр дэвшигчдэд энэ сарын 19-ний өдөр буюу өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ