Пуэрто-Рикогийн мисс Дэлхийн миссийн тэргүүн титэм зүүлээ.

“Дэлхийн мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо явагдаж, Пуэрто-Рико улсын мисс Стефани Дел Валле цэнхэр титмийн эзнээр шалгарлаа.

Тэрээр 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 19 настай бөгөөд Нью-Йорк хотын “Pace” их сургуульд харилцааны чиглэлээр суралцдаг. Стефани испани, англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Дэлхий миссийн тэмцээнд оролцохоосоо өмнө Пуэрто Рикогийн загвар зохион бүтээгч Карлос Албертогийн загварын шоунд оролцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ