А.Баярцэцэг "Авьяаслаг мисс"-ийн титэм зүүлээ

АНУ-ын Вашингтон хотноо “Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.“Нэг дэлхий–Нэг мөрөөдөл, Дэлхийн мисст хамтдаа” уриан дор 120 орны гоо бүсгүй өрсөлдсөн тус тэмцээнд Алтангэрэлийн Баярцэцэг Монгол Улсыг төлөөлөноролцсон билээ.

Энэ удаагийн тэмцээний үнэлгээнд нэгэн шинэлэг зүйл орж ирсэн нь MOBSTAR аппликейшн байсан юм.

Өчигдөр орой болсон ёслолын үеэр шилдэг 10 оролцогчийг тодруулсан ба “Miss world” апп-аар явуулсан “People`s choise” буюу үзэгчдийн саналаар шалгаруулсан миссийг сонгоход А.Баярцэцэг тэргүүлэн, шилдэг 11-т багтаж, авьяаслаг миссийн титмийг зүүлээ. Энэ бол Монголын“мисс”-үүдийн хувьд түүхэн үйл явдал болж байна.

Олон улсын миссийн тэмцээнд амжилт үзүүлэх орнуудын таамаглалыг гаргадаг дэлхийн хамгийн томоохон сайт болох Missosology-д Монгол Улсыг гуравдугаар байрт жагсаан оруулж онцолсон чхүн амын тоо багатай учраас санал асуулга дээр түрүүлж чадахгүй байх магадлалтай хэмээн бичиж байсан билээ.

Ийнхүү энэ жилийн дэлхийн миссээр Пуэрто-Рико улсын мисс Стефан дэл Валле тодорсон юм.

Г.Эгшиглэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ