Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

ХНХЯ, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх" төслийн хүрээнд "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын сургалт" зохион байгуулагдсан бөгөөд төгсөлтийн арга хэмжээ 15.00 цагаас Баянгол зочид буудлын нэг давхрын хурлын танхимд болно.
- 11.00 цагаас Шадар сайд У.Хүрэлсүх өрөөндөө Онцгой байдал болон бусад хамаарах салбарын алба хаагчдад шагнал гардуулна.
- СХД-ийн 18-р хороо Стандарт, хэмжил зүйн газрын 2-р байранд 14.00 цагаас Шадар сайд БНХАУ-ын хандиваар Стандарт, хэмжил зүйн газрын ХХШБГ нь Хүч, хатуулгын лабораторийн нээлтэд оролцоно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 Элэгний эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх болсонтой холбогдуулж “Омбол” ХХК-иас мэдээлэл хийнэ.
- ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 10-14 цагийн хооронд "НҮБ-ын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зам" сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.
- “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн семенар 09.30~12.00 цагийн хооронд ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт болно.
- "Хөдөө Аж Ахуйн Даатгалын Бодлого, Тогтолцооны шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлэг ХХААХҮЯаманд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ