Эрдэмтэд: Шар айраг дотор эрхтнүүдийг балладаг байна

Чехийн Брно хотын Томаш Гарригийн нэрэмжит их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны дүнгээс үзвэл, шар айраг байнга уух нь хүний биед туйлын хөнөөлт үр дагавар учруулдагийг хэвлэлд мэдээлж байна.
Эрдэмтэд шар айрагны шинж чанар болон эрүүл мэндэд үзүүлдэг нөлөөгий нь удаан хугацааны туршид судлаад, шар айраг байнга уух нь дотор эрхтнүүдийг гэмтээж, улмаар хамгийн хүнд өвчин тусгадагийг илрүүлжээ.
Судалгааны дүн ньЧех, Герман, Бельги,Төв болон Баруун Европын бусад орны үндэсний ундаа хэмээн тооцогддог шар айрагт хандах хандлагаа өөрчлөхөдолон хүнийг хүргэнэ байх гэж судалгааны төслийн удирдагч Павел Грасгрубер хэлсэн байна.
Ингэхдээ шар айраг ашиг тустай гэх элдэв яриаг худал гэж үзэж болох бөгөөд учир нь энэ ундааг тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд ноцтой үр дагавар учруулах аюултай гэдгийг эрдэмтэн онцлон тэмдэглэжээ.
Грасгруберын хэлснээр,судлаачидчехүүдийн эрхэмлэдэг хоол, ундаанд дүн шинжилгээ хийхэд гол анхаарлаа хандуулаад, шар айраг бол чехүүдийн хүнсний хамгийн хөнөөлт хүчин зүйл мөн гэсэн дүгнэлт хийсэн байна. Энэ ундааг хэрэглэх нь бусад аливаа бүтээгдэхүүнтэй харьцуулвал хавьгүй их хор хохирол учруулдаг ажээ. Чех улс нойр булчирхай, бөөрний өвчлөлийн давтамжаар Европт эхний байранд орж байгаа нь үүний нотолгоо мөн.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ