АН-ын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа Хэнтий аймгаас эхэлнэ

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа энэ сарын сарын 22-нд буюу ирэх пүрэв гарагт Хэнтий аймгаас эхлэхээр болжээ. Үүний дараа Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт ажиллаж, сурталчилгаагаа үргэлжлүүлэх юм байна. Зүүн аймгуудад ажиллаад ирснийхээ дараа нийслэлийн есөн дүүрэгт ажиллах бол сурталчилгааны хаалт Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт таарч буй аж. Нэр дэвшигчид 40 хоногийн хугацаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ