“Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт хурал болж байна

“Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Уг хурлыг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна.

Хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүн оролцож байгаа юм.

Хурлыг нээж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман нар үг хэлсэн юм.

ИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр УИХ-аас олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээний нэг нь энэхүү эрдэм шинжилгээний хурал юм. Хурлаар шинэ Үндсэн хууль батлагдсаны ач холбогдлыг олон нийтэд хүргэх, ардчилал, Үндсэн хуульт ёсны үндэсний уламжлал, төрийн эрх мэдэл хувиарлах онол түүнийг хэрэгжүүлэх онцлог, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, улс төрийн тогтолцоон дахь инститиудын харилцааны зохистой механизмийг бүрдүүлэх, сонгуулийн ардчилал, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослох арга хэлбэрийг боловсронгуй болгох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг улс орноо хөгжүүлэх хэтийн төлөвтэй холбон авч үзэх, Үндсэн хуулийн дархлааг хангахад юуг анхаарах, Үндсэн хуулийн үзэл баримтлалтай уялдуулан Үндсэн хуулинд хийх өөрчлөлтүүдийг яаж хийх зэрэг олон чухал асуудлуудыг судлан үзэж бодлогын хэмжээнд эрдэмтэн судлаач та бүхэнтэйгээ хамтран ярилцах шаардлагатай гэж үзсэн” хэмээлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Үндсэн хууль 25 жил үйлчилнэ гэдэг бол гайхамшигтай ололт юм. Үүнд Монголын нийгмийн тогтвортой байдал нөлөөлсөн ч Үндсэн хуулийг анх боловсруулагчдын ухаалаг сонголт чухал үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй. Үндсэн хууль 1992 оноос хойш ардчилсан засаглалыг хөгжүүлэхэд бат бэх суурийг бий болгосон. Нэгдсэн үндэстний байгууллага Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ арга хэмжээнд оролцож буйдаа туйлын баяртай байна” гэсэн юм.

Үдээс өмнөх хуралд УИХ-ын гишүүн, улстөр судлаач, хуульч Д.Лүндээжанцан

“Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт хурал болж байна

“Үндсэн хуулийн хэрэгжилтээс үүдэн гарч буй эрх зүйн үр дагавар, боловсронгуй болгох үндэслэл, шаардлага” сэдэвт илтгэл тавьж, илтгэлдээ“Үндсэн хууль бол 25 жилийн тэртээ монголын ард түмний хийсэн түүхэн сонголт, төр улсын маань бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, хүн ардын маань эрх, эрх чөлөөний эрх зүйн гол баталгаа” хэмээн онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин