Ерөнхий сайд утаа бууруулах шийдэл олох даалгавар өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2016.12.20/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ж.Батсуурь, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, эрүүл мэндэд аюул учруулах болсноор удаж байгаа. Хорт утааг бий болгож байгаа гол газар нь гэр хороолол гэж үзээдөнгөрсөн жилүүдэд утаа бага ялгаруулдаг зуухыг хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэдэд олгосон ч төдий л амжилт олоогүй. Гэр, байшинг дулаалах зэрэг ажил хийж, төрөөс олон зуун тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн багатай туссан.

Мэргэжлийн Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх аргаа өөрчлөхөөр шийдэж, шинжлэх ухааны байгууллагадаа хандлаа.

Энэ талаар сайд Ж.Батсуурь “Манай шинжлэх ухааны салбарынхан Ерөнхий сайдаастомоохон үүрэг даалгавар авлаа. Сая Ерөнхий сайдын өрөөнд бидний ярьснаар бол энэтөслийг хоёр үе шаттай явуулна. Эхлээд утааны асуудлыг төгс биш юмаа гэхэд их хэмжээгээр, илүү үр дүнтэй бууруулах хамгийн боломжтарга бүхий төслөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Дараа нь түүнийгээ хэрэгжүүлнэ. Тийм учраас манай Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлыг хэсгийг нэн яаралтай байгуулж, томоохон тооцоо судалгааны үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон төсөл боловсруулж, ойрмогхон Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үнэхээр оновчтой, шалгуур хангасан, бодит үр дүн өгөх төсөл боловсруулж, тэр нь Засгийн газрын хуралдаанаас дэмжигдвэл санхүүжилтийн асуудлыг шийднэ гэдгээ Ерөнхий сайд сая хэллээ. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй цаашдаа томоохон төвлөрсөн суурин газруудад төслийн үр дүнг хэрэгжүүлсний үр дүнд утааны асуудлыг шйидвэрлэх ёстой. Үүнд шинжлэх ухаанысалбарын эрдэмтдийн ойрын зорилго чиглэгдэнэ гэж бид үзэж байна” гэсэн юм.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Улаанбаатар хотын утааг арилгах төслийг техникийн шийдлийн хамт боловсруулах Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг бид Засгийн газар, ард түмэншинжлэх ухааны салбартаа ихээхэн итгэл хүлээлгэж хариуцлага ногдуулж өгч байгаа даалгавар гэж хүлээн авч байна. Манайх бол улстөрждөггүй, асуудлыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулдаг учраас магадгүй, Монголын ард түмний хувьд утааг арилгах хамгийн сүүлчийн найдвар нь шинжлэх ухааны салбарын эрдэмтэд гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзсэн байх. Улаанбаатарын утаас арилгах суурь судалгааны ажлууд бол манай салбарын хүрээнд их хийгдсэн. Эдгээрийг үндэслэн утааг арилгах бодитой шийдэлтэй төслүүдийг одоог хүртэл боловсруулж хэрэгжүүлээгүй байдаг. Шинжлэх ухааны академийг түшиглэсэн ажлын хэсэгхотын утааг арилгах тодорхой шийдэл гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ойрын хугацаандилтгэнэ.Улаанбаатар хотын утаа, иргэдийн эрүүл мэнд салшгүй холбоотой байгаа. Утааны асуудлыг шийдэхэд хотын иргэдийн эрүүл мэнд ч сайжирна, иргэд эрүүл орчинд амьдрах Үндсэн хуулийн нэг зарчим хангагдана” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин