Далай лам Монгол Улсад дахин айлчлахгүй гэж СИНЬХУА мэдээлжээ

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-наас 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчлал хийсэн билээ. Уг айчлалыг Хятадын Засгийн газраас эсрэгүүцэж байсан ч манай улсынхан цэвэр шашны айлчлал, ямар нэгэн улс төрийн зорилго байхгүй хэмээн тодотгосон.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц,Мөнх-Оргил "Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад дахин айлчлахгүй” гэж хэлсэн талаар Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Тэрбээр“Төр болон шашин тусдаа учир Засгийн газрын шугамаар Далай ламыг уриагүй болно” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ