Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээх ёслол 12.00 цагт Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолборын А танхимд болно.
- Дээд боловсролын хөгжлийн бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулах, сурталчлах, туршлага солилцох зорилготой “Дээд Боловсролын Шинэчлэл– 2016” өдөрлөг, үзэсгэлэн ШУТИС-ийн Номын сангийн байранд 10.00 цагт нээлтээ хийнэ.
- ШУА-ийн эрдэмтдийн гаргасан “Монголын археологийн сонгомол өв” цуврал 2 боть бүтээлийн нээлт 11.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус/-ын 6 давхарт 604 тоотод болно.
- Соёлын төв өргөөнд 11.00 цагаас Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2016 оны тайлангийн хурал болно.
- ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, МҮОНРТ, “Их говийн нүүдэл” ТББ хамтран “Хил дамнасан нүүдэл, суудал: Шалтгаан, үр дагавар (1930, 1940-өөд он)” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Гандагтэгчинлин хийдэд зохион байгуулна.
- МҮХАҮТ-аас 20 дахь жилдээ зохион байгуулж буй “Entreprenuer 2016” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 17.00 цагт МҮХАҮТ-ын их танхимд зохион байгуулах гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ