Хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Салон” гэдэг газар оторлож байгаа Жаргалант сумын Рашаант багийн малчин Т-н 40 ямаанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн аж. Тиймээс өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд өнгөрсөн сарын 23-ны өдрийн 1185 дугаар хариугаар “Ямааны цэцэг” өвчин болох нь тогтоогдсон байна.
Улмаар тус сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/207 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллах хугацаанд нэмж мал өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/226 дугаар захирамжаар цуцаллаа.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ