С.Бямбацогт: Эмнэлэг бус, цагдаагийн байгууллага албадан эрүүлжүүлнэ

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Төсөлд, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг эмнэлгийг байгууллагад /эмнэлэгт/ албадан эрүүлжүүлж байгааг өөрчилж, энэ үйл ажиллагааг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяалалд шилжүүлэхээр тусгасан байна.

Архи, согтууруулах ундаа хэтрүүлсэн, өөрийгөө хянах чадваргүй болсон этгээдийг эмнэлгийн байгууллагад албадан эрүүлжүүлэх нь иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нийтлэг эрх ашгийг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин