Ямар кофе хортой вэ?

Кофе уух нь хортой төдийгүй, бас ашигтай, тэр ч байтугай судалгаанаас үзвэл, маш ашигтай гэдгийг манай уншигчид мэдэх байх аа! Харин хамаг учир тааруулж хэрэглэхэд л байгаа хэрэг. Тэгвэл ямар төрлийн кофе бие махбодид хамгийн их хор учруулдаг вэ? Мэдээжээр эрүүл мэндэд илүү ашигтай хувилбарыг сонгох бол кофе уухаа боливол дээр.

Капучиног кофены хамгийн аюулгүй төрөл хэмээн нэрлэж болно. Харин уг кофег уламжлалын дагуу, өөрөөр хэлбэл сахаргүй уух хэрэгтэй гэдгийг санаарай. Үүнээс гадна,бодисын солилцоонд таатай нөлөө үзүүлдэг шанцыг (корица) энэ кофенд нэмдэг байна.

Эспрессо кофе ашигтай чанараараа хоёрт ордог. Хэрвээ өдөрт хоёр жижиг аягаас илүүгүй хэмжээтэй уувал, энэ кофе тархинд ашиг тустай. Гэхдээ хэн ч экспрессо кофег бараг хэзээч чихэргүйгээр уудаггүй учир, хоёрт бичигдсэн нь тэр.

Американо бол мөн л экспресс гэсэн үг бөгөөд гэхдээ бүтэн стакан болтол нь усаар шингэлдэг. Та кофеины тунг тогтоохдоо амархан эндүүрч мэднэ. Энэ кофег ууснаар ходоодоо хямрааж мэднэ. Учир нь кофеин туулгах үйлчлэл үзүүлдэг юм. Үүнээс гадна, американо ашигтай гэдэг нь эргэлзээтэй, харин экспрессо илүү анхилам үнэртэй бөгөөд биеийг илүү сэргээдэг байна.

Латтег цөцгий болон бусад амтлагчаар хөөсрүүлсэн чихэрлэг сироптой хамт хэрэглэх нь цөөнгүй байдаг. Харин цөцгий юмуу сүү нэмж чанадагийг харгалзан үзвэл, аяганд бас арав орчим грамм тос үүснэ. Ийм кофе танд хэрэгтэй юү?

Мокаччино бол мөн л латте гэсэн үг, гэхдээ нунтаг какао нэмж чанадаг. Хэрвээ бармен түүнийг бэлтгэхдээ амт оруулагч болон сахар хэрэглэдэггүй бол, яалт ч үгүй зүгээр л дээ. Гэвч уг кофенд ямар ч нунтагласан какао байхгүй.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин