Женнифер Лопес Рианнагийн экс амрагтай дотносчээ

Тэд хамтдаа Лос-Анжелес хотын нэгэн зоогийн газар хоолложээ. Өмнө нь тэд Лас-Вегасын нэгэн шоуд хамтдаа оролцсон бөгөөд тэнд л учраа ололцсон бололтой. Сүүлийн таван жилийн хугацаанд Лопес бүсгүй өөрийн ард бүжиглэдэг Каспер Смарт гэдэг залуутай үерхэж байсан билээ. Каспер түүнээс 18 насаар дүү юм.
Өдгөө 47 настай дуучин эмэгтэй нэг сая долларын урамшуулал өгөхийг амласан ч Майамид болох нэгэн Шинэ жилийн тоглолтод оролцохоос татгалзсан байна. Женнифер тун саяхан Лос-Анжелес хотын нэгэн нэр хүндтэй дүүрэг болох Бел-Эйрт шинэ харш худалдаж авсантай энэ нь холбоотой гэнэ шүү. Тэнд тэрбээр жилийн хамгийн чухал шөнийг хүүхдүүдтэйгээ хамт баярлаж өнгөрүүлэхээр шийджээ. - See more at: http://www.wikimon.mn/content/72523.shtml #sthash.nj7DVgra.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ