Утаагүй зуухыг 70 хувийн хөнгөлөлтэй үнээр нийлүүлж байна


Эдгээр зуухыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны 50 хувийн санхүүжилт, аймгийн ЗДТГ-ын 20 хувийг санхүүжилтээр буюу нийт 70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалан борлуулахаар гэрээ байгуулан, борлуулалтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд иргэд банкны зээлээр худалдан авах боломжтой тухай аймгийн ХОХБТХ-ийн дарга С.Баясгалан мэдээлэв.
Дээрх зуухнуудын үндсэн үнэ 300-500 мянган төгрөг бөгөөд хоногт 2-4 удаа галладаг, түлшийг 30-40 хувь хэмнэж, халуунаа 8-12 цаг барьдаг, үнс маш бага гардаг, эрүүл мэндэд хоргүй зэрэг олон давуу талуудтайг борлуулагч байгууллагууд болох “Их тэнгэрийн хүч” ХХК, “Рояал өүшн” ХХК –иудын төлөөллүүд хэлж байлаа.
Ийнхүү гэр хорооллын айл өрхүүдэд Бүрэн шаталттай утаагүй зуухыг нийлүүлснээр Дархан хотын гэр хорооллын утаа багасах төдийгүй иргэдийн түлшний мөнгө хэмнэгдэнэ. Иймээс төр засгаас хэрэгжүүлж байгаа “Утаагүй зуух” төсөл хөтөлбөрийг дэмжиж, айл өрхүүд идэвхтэй хамрагдах нь чухал юм.
М.Гүнжинлхам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ