"Цахилгаан тээвэр"-ийн албан тушаалтан, ажилчид 1-4 жилийн хорих ял сонсчээ

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэг буюу "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс хүний амь нас хохирсон" гэмт хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ.

Уг хэрэг нь 2014 онд үйлдэгдсэн бөгөөд нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, "Цахилгаан тээвэр" ОНӨААТҮГ-ын холбогдох албан тушаалтан, ажилтнууд болох Б, С, Н, Ц нарыг уг компанийн контактын сүлжээний дагалдан засварчнаар ажиллаж байсан Б-ын амь нас хохирсон үйлдэлд гэм буруутайд тооцжээ. Тиймээс Б-д 2 жилийн хорих ял, С-д 3 жилийн хорих ял, Н-д 4 жилийн хорих ял, Ц-д 1 жилийн хорих ялыг тус тус оногдуулж ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин