Маш нууц зэрэглэлтэй хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна

"18 жилийн өмнө С.Зоригийг хөнөөсөн" хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлыг Цагдан хорих 461 дүгээр ангид Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа юм.
Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын мэдүүлгээр эхэлсэн өнөөдрийн хурал асуулт, хариултаар үргэлжилж буй аж. Өмгөөлөгчдийн хүсэлтээр Г.Чулуунбат, н.Давааням нар гэрчээр оролцож байгаа юм. н.Даваанямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор иржээ. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн юм байна. Мөн онцгой байдлын хоёр шинжээч шүүх хуралд дахин оролцож байгаа гэнэ.
Шүүх хурал өчигдөр долоон цаг үргэлжилсний эцэст 17:40 цагийн үед засварласан юм. Ийнхүү “Маш нууц” зэрэглэлтэй хэргийн шүүх хурал өнөөдөр мөн хаалттай үргэлжилж байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ