Энхтайваны гүүрний нэг урсгалыг хязгаарлаагүй байна

Энхтайваны гүүрийн хашлагыг урьд шөнийн 3.00 цагийн орчимд согтуу жолооч мөргөсний улмаас нуржээ. Мөн хоёр гэрлийн шон унасан байна. Осол гаргасан жолооч 8915 УНИ улсын дугаартай "Nissan X-Trial" маркийн автомашинтай байсан бөгөөд осол болсон газраас зугтсан аж. Замын цагдаагийн албан хаагчид осол гаргасан машины дугаараар шүүлт хийснээр тухайн жолоочийг тогтоосон байна. Одоогоор Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Ослын улмаас үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллахад мэргэжлийн байгууллагууд анхаарч байгаа юм. Гэхдээ одоогоор гүүрийннэг урсгалыг хааж, замын хөдөлгөөнд хязгаарлалт хийгээгүй, хэвийн үргэлжилж байгааг холбогдох албаныхан мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ