Өсвөр насны хүүхэд 2 хүн хутгалж, дээрэмджээ

Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 20-нд нэг гэрийн хоёр өндөр настанг гэртээ байхад нь хутгалж, дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, 70 настай М, хань 67 настай М-ын хамт гэртээ байхад нь үл таних этгээд хаалгыг нь тогшиж “Сууц өмчлөгчдийн холбооноос явж байна” хэмээн худлаа ярьж гэрт нэвтрээд тэднийг айлган сүрдүүлжээ. Тэрбээр айлаас эд зүйлсийг нь хулгайлаад зугтахдаа гэрийн эздийг хутгалан хүнд гэмтээсэн байна.
Тус хэргийг үйлдсэн этгээд 17 настай бөгөөд айлаас эд зүйлсийг нь дээрэмдэн, гэрийн эздийг хутгалаад зугтсан байна. Одоогийн байдаар түүнийг баривчлан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэрээр мэдүүлэгтээ мөнгөний хэрэг гараад тэднийг хоёулхнаа байдгийг нь мэддэг учир орсон, эмгэн өвгөн хоёр эсэргүүцсэн учир хутгалсан гэж мэдүүлжээ. Тэрээр хохирогчидтой нэг орцонд амьдардаг байсан аж.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ