Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан эмэгтэй богино банзал өмссөн нь шүүмжлэл дагуулж байна
УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй зочид төлөөлөгчид Кувейт улсад албан ёсны айлчлал хийж буй билээ. Тус айлчлалын багт багтсан эмэгтэй дипломат ажилтаны хувцаслалт цахим ертөнцөд шүүмжлэлийн бай болж байна. Тодруулбал, Кувейтын эрхэм дээд Эмир болон сайд нартай хийсэн албан уулзалт дээр манай талын төлөөлөгч бүсгүй богино банзал өмсөж очжээ. Өвдөгний дээгүүр татсан богино банзалтай төлөөлөгч Кувейтын төлөөлөгчдийг эгц өөдөөс харж суусан байна. Лалын шашинтай Кувейт улсад эмэгтэйчүүд нь биеэ далдалсан хувцас өмсөж, гивлүүр зүүдэг. Шашны ийм ёс жаягтай орнуудад эмэгтэйчүүд биеэ нөхрөөсөө өөр эрэгтэй хүнд харуулах нь нүгэл, биеийг нь харсан эрэгтэй хүн ч нүгэлтэйд тооцогддог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ