Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл 09.00 цагт Төрийн ордны Б танхимд анхны хуралдаанаа хийх гэж байна.
  2. 09.00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон Орчин үеийн дипломат албаны 105 жилийн ойд зориулсан “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА ГАДААД БОДЛОГО” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ.
  3. Технологийн үндэсний паркийн 217 тоотод 11.00 цагаас Утааны эсрэг ээж аавуудын холбоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  4. Дээд боловсролын бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох "Дээд боловсролын шинэчлэл - 2016" өдөрлөг үзэсгэлэн ШУТИС-ийн Төв номын санд нээлтээ хийлээ. Өдөрлөг үзэсгэлэн "Дээд боловсролын хөгжлийн бодлого" хэлэлүүлгээр үргэлжилнэ.
  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээлийн төвд 11.30 цагаас Дэлхийн зургийн спортын холбооноос Монгол улс оюуны спортоор олон улсад халз мэтгэлцээн хийх талаар мэдээлнэ.
  6. Монгол–Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээ 16.00 цагт ГХЯ-д болно.
  7. МЗХ сүүлийн таван жил завсарлаад байсан “Алма матер” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагааг ахин сэргээж, эдийн засаг, нийгмийн ухаан, анагаах ухаан, техник технологи, урлаг спорт, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг 12 номинациар шилдгүүдийг тодруулах гэж байна. 200 гаруй оюутнаас шалгарсан шилдгийн шилдгүүдийг шалгаруулах ёслол 13.30 цагаас Нийслэлийн Иргэний танхимд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин