С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай болж байгаа бөгөөд өчигдөр 18.00 цаг хүртэл хуралдаж, өнөөдөр 10.00 цагт үргэлжлүүлэхээр болсон. Өчигдрийн хувьд улсын яллагч нар дөрвөн цагийн турш яллах дүгнэлтийг уншиж танилцуулсан байна. Мөн гэрчүүд мэдүүлэг өгсөн гэж байлаа. Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэгийнд ажиллаж байсан, хэргийн газраас олдсон үс ДНК-гийн шинжилгээгээр Т.Чимгээгийнхтэй таарч байгаа гэсэн батлагдаагүй мэдээлэл мөн гарч байгаа юм.

Шүүхийн журмын дагуу гэрч нарыг нууцлах ёстой байдаг. Гэвч олны анхаарлыг татсан хэргийн хувьд зарим гэрчүүд ил болсон байгаа. 18 жилийн турш шалгагдаж байгаа, хавтаст хэргийн материалууд улсын нууцад бүртгэгдсэн гэх энэ хэргийн шүүх хурал гурваар тогтохгүй өдөр үргэлжлэх бололтой.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин