Хэрэгт холбоотой баримтуудыг танилцуулжээ

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн өчигдөр өдөр 15.00 цагийн орчимд нэг цаг завсарлаж, нийтдээ 11 цагийн турш хуралдсан. Өнөөдөр улсын яллагчид шүүх бүрэлдэхүүнд нотлох баримтыг харуулж, хөндлөнгийн шинжээчид хэрэгт холбоотой баримтуудыг шинжлэн судалсанаа танилцуулжээ.
Өчигдөр 10 гаруй гэрчээс шүүх бүрэлдэхүүн мэдүүлэг авсан аж. Сэжигтнүүдийн өмгөөлөгчид, ар гэрийнхэн нь шүүх бүрэлдэхүүнд нэр бүхий хүмүүсийг гэрчээр оруулах хүсэлт гаргасны дагуу холбогдох бүх гэрчээс өчигдөр шүүгчид мэдүүлэг авч дууссан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ