Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багийн 22 дугаар гудамжийн 11 тоотод оршин суугч иргэн Г /39 настай, эрэгтэй, сэтгэцийн өвчтэй/ энэ сарын 22-ны 01:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ талаар тухайн өдрийн 10:10 цагт дуудлага өгсөн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын болон Цагдаагийн албан хаагчид, ар гэрийнхний хамт нийт 30 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж аймгийн мод үржүүлгийн газрын хашаанд эсэн мэнд байсныг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин