Үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр зорчвол 120 мянган төгрөгөөр торгоно

2016 оны Техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй болон оношилгоонд орсон боловч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгөн торгууль /96000 төг/ оногдуулахаар заасан байдаг.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 4-р сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэр гарсан.

Иймд тээврийн хэрэгслийн эзэмшигч та үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 120 000 төгрөгийн торгууль ногдохыг анхаарч техникийн хяналтын үзлэг оношлогоондоо нэгдүгээр сарын 01-нээс өмнө амжиж орохыг нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ