Alibaba хар жагсаалтад оров
Интернэт худалдааны Хятадын хамгийн том компаниудын нэг болох Alibaba хуурамч бараа, бүтээгдэхүүн борлуулдаг нэр хүнд муутай, найдваргүй компаниудын жагсаалтад оржээ. Энэ нь анхны тохиолдол биш юм. Тус компани уг жагсаалтад өмнө нь бичигддэг байсан ба дөрвөн жилийн өмнө нэрээ цэвэрлэсэн. Гэвч АНУ-ын албаныхан тус компанийн охин компани болох Taobao-г хуурамч бараа бүтээгдэхүүнийг ихээр худалддаг хэмээн үзсэн байна. Ийнхүү тус компани дахин “муу нэртэй” болжээ.
Харин тус компанийн ерөнхийлөгч Майкл Эванс дээрх шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд уг шийдвэр нь бодит баримт дээр тулгуурласан уу эсвэл өнөөгийн улс төрийн нөхцөл байдал шалтгаалсан уу гэдгийг тодруулахыг хүсчээ.
Өнгөрсөн тавдугаар сард зохиогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр Олон улсын хуурамч бараа борлуулалтын эсрэг эвслийн гишүүнчлэлээс Alibaba-г түдгэлзүүлсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ