Дэлгэрмөрөнд цөмөрсөн иргэдийг аварчээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Далангийн гарам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 2 км-т/ улсын дугаартай “Бонго” загварын 4 зорчигчтой автомашин Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч суужээ. Энэ тухай дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 15:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч 1 автомашинтай ажиллаж иргэн А /32 настай, эрэгтэй/, С /33 настай, эмэгтэй/, Л /29 настай, эмэгтэй/, Г /30 настай, эрэгтэй/ нарыг аварсан байна. Харин өчигдөр 16:00 цагт автомашиныг голоос татан гаргасан аж.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин