Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа


Нийслэлийн 9 дүүргийн 617 хүүхэд шалгаруулалтад өрсөлдсөнөөс 45 нь шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшжээ. Шалгарсан 45 хүүхдээс шилдгийн шилдэг хүүхдийг “Манлайлагч”, “Оюунлаг”, “Бүтээлч”, “Тамирчин”, “Авьяаслаг” гэсэн таван номинациар шалгаруулж тодруулсан байна.
- Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч Т.Ариунбаяр шилдгийн шилдэг “Манлайлагч”,
- Сонгинохайрхан дүүргийн “ИЦ” 2-р бага сургуулийн 5д ангийн сурагч Ц.Тэмүүлэн шилдгийн шилдэг “Оюунлаг”,
- Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн 12-3 ангийн сурагч Г.Энхсувд шилдгийн шилдэг “Тамирчин”,
- Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн 9а ангийн сурагч З.Чингис шилдгийн шилдэг “Бүтээлч”,
- Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Э.Эмүжин шилдгийн шилдэг “Авьяаслаг” хүүхдээр тус тус шалгарлаа.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ