НҮБ-ын ЕНБД-ыг хахууль авсан гэж буруутгажээ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн асан Пан Ги Мүнийг хахууль авсан гэж сэжиглэж байна. “Sisa Journal” сэтгүүлийн сэтгүүлчдийн эрэн сурвалжлах ажиллагааны дүнгийн тухай 12 дугаар сарын 24-нд нийтлэгдсэн өгүүлэлд ингэж бичжээ.
Пан Ги Мүн бизнесмэн Пак Ён Чха-гаас “бэлэг” маягаар нийтдээ 230 мянган ам. доллар авсныг өгүүлэлд дурдсан байна. Бизнесмэн эхний 200 мянган долларыг 2005 оны тавдугаар сарын 03-нд НҮБ-ын ирээдүйн ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн аж. Сайдын алба хашиж байсан Пан Ги Мүн Сөүлд айлчилсан вьетнамын гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийсний дараа энэ явдал болжээ.
Тэгэхэд Өмнөд Солонгост Вьетнамын өргөмжит консул байсан Пак мөнгийг спортын цүнхэнд хийж авчирсныг сэтгүүлд тодруулан тайлбарласан байна. 2007 онд бизнесмэн бас 30 мянган ам. долларыг Пан Ги Мүнд өгчээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон бизнесмэнийн аль аль нь тийм явдал болоогүй гэж мэдэгдсэн байна. НҮБ-ын тэргүүн үүнийг гүтгэлэг гээд, сэтгүүлийг шүүхэд өхөөр амалжээ.
Пан Ги Мүний НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллах хугацаа 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна. Түүний оронд энэ албан тушаалд Антонио Гуттереш ажиллах юм. Ерөнхий нарийн бичгийн дарга өөрөө Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөхөд бэлэн байгаагаа нэгэнт мэдэгдээд байгаа билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ