Шинэ ӨЭМТ-ийг байгуулахад 15 орчим сая төгрөг шаардлагатай гэв

Дархан хотын “Мэдс тоб” ӨЭМТ нь 11, 12, 15 дугаар багийн нийт 14 мянган иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Гэвч 15 дугаар багийн нутагт орших тус ӨЭМТ-ийн салбар эмнэлэгттоног төхөөрөмж хомс учир иргэд өрхийн эмнэлгийн төвөөр ирж эмнэлгийн үйлчилгээ авдаг нь иргэдэд хүндрэл учруулдаг байна. Иймд 15 дугаар багийн зарим иргэдээс сүүлийн жилүүдэд өөрийн багт байрлах “Мэдс тоб” ӨЭМТ-ийн салбар эмнэлгийг бие даасан тусдаа Өрхийн эрүүл мэндийн төв болгож өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргад болон ЭМГ-ийн удирдлагуудад тавьсаар иржээ. Энэ хүрээндЭМГ, дээрх ӨЭМТ хамтран зардлын тооцоог гаргаж, эхний дүгнэлтийг аймгийн Засаг дарга С.Насанбатад танилцууллаа.
15 дугаар багт бие даасан ӨЭМТ-ийг байгуулснаар эмч, ажилтнуудын ачаалал буурч, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай чанартай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэнэ. Хамгийн гол тулгамдаж буй асуудал нь санхүү юм. Тодруулбал, шинэ ӨЭМТ-ийг байгуулахад 15 орчим сая төгрөгийн санхүүжилт шаардагдах юм байна. Энэ асуудлыг аймгийн Засаг дарга анхааралдаа авч боломжийг судлан иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргана гэв.
М.ГҮНЖИЛХАМ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ