10 км-ын өндрөөс унасан ч амьд гарсан эмэгтэй нас баржээ

Нисэх онгоцны үйлчлэгч байсан Весна Вулович Белград хотод нас баржээ. Тэр 1972 онд германы Хермсдорф хотын агаарт болсон нисэх онгоцны сүйрлээс ганцаархнаа амьд гарсан юм. 67 настай түүний нас барсныг сербийн “Večernje novosti” сонинд мэдээлжээ.

Найз нөхдийнхөө утасны дуудлагад тэр хариу өгөөгүй учир, тэд санаа зовж, цагдаа дуудсан байна. Хэв журам сахиулагчдыг гэрт нь ороход түүний цогцос ванны өрөөнд байжээ. Тэрээр нас бараад хэд хоносон бололтой.

Нас барсан шалтгааныг тодруулаагүй ч Вуловичийн бие сайнгүй байсныг “Večernje novosti” сонинд дурдсан байна.

“McDonnell Douglas DC-9-32” гэдэг нисэх онгоцонд хорватын үндсэрхэг үзэлт босогчдын тавьсан байж болох бөмбөг дэлбэрсний улмаас 44 жилийн өмнө тэр сүйрэл болжээ. Нисэх онгоцонд явсан 28 хүнээс нисэх онгоцны үйлчлэгч бүсгүй л ганцаараа амьд гарсан байдаг. Тэрээр 10 мянга 160 метрийн өндрөөс мэдээжээр шүхэргүй унаж, амьд гарснаараа нэг ёсны дээд амжилт тогтоожээ. Вуловичийн олон яс хугарч, бэртсэн бөгөөд нэлээд хэдэн өдөр ухаангүй байжээ. Эмчилгээ 16 сар үргэлжилж, үүнээс 10 сард нь эмэгтэйн биеийн доод хэсэг мэдээгүй байсан байна.

Нисэх онгоцны сүйрлээс хойш 13 жилийн дараа 1985 онд нисэх онгоцны үйлчлэгчийн нэр Гиннессийн номонд оржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин