Обамагийн зөвлөх Хятадыг Оросоос илүү аюултай гэжээ

Хятад улс Америкийн аюулгүй байдалд Оросоос илүү их аюул учруулж болзошгүй бөгөөд алс хэтдээ БНХАУ

ОХУ-тай харьцуулахад“хавьгүй илүү хүчирхэг орон” болно гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахын орлогч Бен Родс телевизийн “Аль Жазира” сувагт өгсөн ярилцлагадаа ийн өгүүлжээ.

Орос улс одоохондоо олон улсын дэг журам, тогтвортой байдалд саад учруулж байгаа ч Хятад улс хавьгүй илүү хүчирхэг орон бөгөөд Оросыг бодвол АНУ-ын хувьд илүү ноцтой өрсөлдөгч юм” гэж тэр дурдсан байна.

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын засаг захиргаа Оросыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд учирч буйгол аюулын жагсаалтад оруулаагүйг арванхоёрдугаар сарын 21-нд “Foreign Policy” сэтгүүлд мэдээлсэн юм. Террорын “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэж, кибер аюулгүй байдлын шинэ стратеги боловсруулж, түүнчилэн Хятад, Умард Солонгосын талаар Пентагоны төлөөлөгчдийг оролцуулан мэдээлэл хийх нь тэргүүлэх чиглэлийн тоонд оржээ.

Америкийн дээд тушаалын төлөөлөгчид Оросыг АНУ-д учирч буй гол аюулын нэг хэмээн удаа дараа хэлж байсан юм. Тухайлбал, Агаарын цэргийн хүчний сайд Дебора Ли Жеймс гурван удаа энэ тухай ярьсан байна. Орос, Хятад, “Исламын улс” бүлэглэлээс учирч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан, 2017 онд цэргийн зардалд бараг 600 тэрбум доллар гаргаж өгөхийг Пентагон хоёрдугаар сард хүссэнюм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин