Элэгний вирүсийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.

Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, эм худалдан авсан баримтзэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар / 2 сая төгрөг/ -аас давсан даатгуулагчдын хувьд эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагчгэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирүсийг эмчлэхдараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.

  1. АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эмийг Омбол ХХК
  2. АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир”эмийг Монгол эм импекс ХХК
  3. Энэтхэг улсын“Hetero Drugs Limited” эмийн үйлдвэрийн “Ледифос”эмийг“Ази фарм” компани
  4. Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн“Хепсинат-ЛП” эмийг Омбол ХХК
  5. 2016 оны 10 сараасЭнэтхэгийн “Strides Shasun” компанийн үйлдвэрлэсэн “Вирпас” Монос ХХК тус тус нийлүүлж байна.

АНУ-ын “Gilead Sciense” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн үйлдвэрүүдэд лицензээ өгч, түүний дагуу элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэн, худалдаалж байгаа юм. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд ерөнхий нэршлийнх учраас үнийн хувьд хямд, үйлчилгээ нь ч харвонитай адилхан үйлчилгээтэй юм байна.

Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар нийт дээрхи таван эмийг 9 сараас хойш 6425 хүн ууж хэрэглэсэн бөгөөд эмийн хөнгөлөлтөндЭрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан 1.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор боллоо гэжНийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин