Замын цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна

Шинэ жилийн баяр дөхөж байгаа эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд, ресторануудын ачаалал эрс нэмэгддэг.
Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж байгаа учраас Замын цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний ачааллийг бууруулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай, ая тухтай зорчуулах зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.
Иймд иргэн та замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, сахилга соёлтой, бусаддаа хүндэтгэлтэй хандаж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж оролцохыг ЗЦА-с зөвлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ